Нийслэлийн нийтийн тээврийн автобус нийлүүлэхдээ хуучин автобус нийлүүлсэн хэргээр АТГ-аас УИХ-ын гишүүн, Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга буюу Засгийн газрын сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар нарын 27 хүнийг шалгаж буй юм.
Тэднээс Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг энэ хэрэгт холбогдолгүй хэмээн хуулийн байгууллага үзжээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарыг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Тэднээс 11,9 тэрбум төгрөгийн хохирлыг бэлнээр төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн гэж АТГ-аас мэдэгдээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Kk ulaan avtobusand xolbootoi sh dee..kkkkk