Олон дагагчтай хүмүүс сонгуулиар хэн нэгэн нэр дэвшигчийг уриалсан тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгэгдэнэ гэх мэдээлэл гараад буй. Энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос дараах тайлбарыг өгөв.
-2024 оны сонгуульд нэр дэвшигч олон дагагчтай, олны танил хүмүүсийг сурталчилгаандаа ашиглах гэж байгаа бол ухуулагчаар бүртгүүлнэ.
Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг таван төрлийн хүн хийдэг. Нэр дэвшигч, шадар туслах, менежер, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч гэсэн таван тодотгол байна.
Олны танил жирийн иргэн сонгуулийн сурталчилгаа явуулж болохгүй. Хэрэв сурталчилгаа хийх бол сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагчаар бүртгүүлж үнэмлэх авсан байх шаардлагатай.
Харин иргэн хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжиж байна гэж үзэл бодлоо илэрхийлэх чөлөөтэй. Гэхдээ "би дэмжиж байна. Та бүхэн саналаа өгөөрэй" гэж уриалбал энэ нь сурталчилгаа хийж байгаа болох учир уриалга хийхийг хориглож байгаа юм гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.