Улаанбаатарт хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг такси үйлчилгээтэй холбоотой хуулийн зохицуулалтын талаарх мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр “2024 оны аравдугаар сарын 15-наас эхлэн такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж байгаа. Шинэ тусгай зөвшөөрлийн дагуу такси эрхлэх тусгай зөвшөөрөлд шаардлагууд тавьсан. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу 3-10 сая төгрөгийн төлбөр төлнө. Энэ төлбөр нь нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрнө.
Хэрэв тусгай зөвшөөрөл авалгүй такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5 саяар, аж ахуй нэгжийг 50 сая төгрөгөөр торгох ийм шинэ санкц орж ирж байна. Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ эрхлэхдээ хувиараа такси эрхлэгч, такси үйлчилгээ эрхлэгч компаниудтай нэгдээд явах бололцоог бүрдүүлж өгнө.
Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд сүүлийн таван жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэн.
Үүний дийлэнх буюу 2940 гэмт хэрэг нийслэлд бүртгэлтэй байна. Тус гэмт хэргийн 2636-д таксины жолооч холбогдож, зорчигчид аюул учруулсан байгааг онцгой анхаарч, цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна.
Иргэдийн мэдэхээр хувийн такси үйлчилгээ бохир заваан, мөнгө нэмж авдаг, жолоочийн харилцаа хандлага муу, хамгийн ноцтой нь такси гэмт хэргийн үүр уурхай болсон тул дээрх хуулийн заалтаар энэ асуудлыг цэгцлэхийг зорьж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
3-10say togrogtei hun taksind yvaal baih ym boluudaa
Зөв л шийдвэр шиг байна, харин зөвшөөрөл авах 3 саяыг багасгах нь зүйтэй байхаа,500000 ч юм уу
За болиочдоо хэсэг бүдүүлэг нөхдүүдийн үйлдлээс болж нийт иргэдийнхээ ажилж хөдөлмөрлөх эрхийг нь боогдуулж байхын. Наад шийдвэрээ эргэж нэг сайн хараарай. Ядаж зөвшөөрлийн тэмдэгийн хураамжаа багасгах хэрэгтэй. Таксинд яваад баяждаг хүн гэж бхгүй зөвхөн амжиргаагаа залгаж буйл төдий шдээ
Сонгууль өнгөрөөд л ард иргэддээ царайгаа харуулж байх шив. Энэ мэт ард иргэдээ хааж боосон маш олон шийдвэр гаргана биз. 4 жил ийм байдалтай байх нь дээ.
Яасан хийх юмаа олж ядсан гишүүд вэ? Яасан завтай хууль батлаж байна аа! Тийм их завтай байгаа бол эхлээд судалгаа хийгээд шийдвэрээ гаргавал зүгээр юмдаа Ард иргэдээ, одоогийн нийгэм эдийн засгаа нэг эргэж харчаад хуулиа батлах ажлаа хийдээ