АТГ-аас "Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг шалгаж дууссан байна. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж.
Мөрдөн шалгалтын явцад автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн хохирол 134.5 тэрбум төгрөг, үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ.
"Ногоон автобус"-ны гэх хэрэгт 27 хүн яллагдагчаар татагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.