Гал түймрийн голомтоос 8-13 насны дөрвөн хүүхдийг эсэн мэнд аварчээ

Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант 2 дугаар гудамжинд "байшин шатаж байна" гэсэн дуудлагыг 01 дугаар сарын 07-ны өдрийн 14:16 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Гал түймрийн голомтоос М/13 настай, эмэгтэй/, Т/11 настай, эрэгтэй/, Т /7 настай, эрэгтэй/, Д /8 настай, эрэгтэй/ нарыг аварч гаргажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.