Цагдаагийн байгууллагаас Зариг.мн сайтын редакцад нэгжлэг хийж байна

Зариг.мн сайтын редакцын байранд яг одоо цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж байна.

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14-д заасан үндэслэлээр өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нд хорьж саатуулсан байдаг. Түүнийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан ч үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлээд байгаа юм.

Түүнийг гадуур мөрдөн шалгуулах хүсэлтийг өмгөөлөгчид болон ар гэрийнхний зүгээс шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх хүлээж аваагүй юм.

Тэгвэл яг одоо цагдаагийн байгууллагаас Зариг.мн сайтын редакцад нэгжлэг хийж байна гэх мэдээлэл байна. Түүнчлэн Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй хамааралтай гэж үзсэн хүмүүсээс мэдүүлэг авч эхэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.