Найман сартай хүү гэртээ цоожлогджээ

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр байрны 3 дугаар орц "8 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зууханд хоол хийж байсан хиншүү үнэртээд байна туслаарай" гэсэн дуудлагыг 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13:56 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Г/8 сартай, эрэгтэй/ нь гаднаасаа цоожлогдсон байсныг 8 минут ажиллаж хаалгыг онгойлгон хүүхдийг ээжид нь хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.