Иргэн торгуулиа 15 хоногт төлбөл 50 хувиар хөнгөрүүлж, хугацаа хэтэрвэл 50 хувиар нэмэгдүүлнэ
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
- Зөрчил үйлдсэн хуулийн этгээд шүүх эрх бүхий хуулийн албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлнэ.
- Харин эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор биелүүлээгүй бол 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. 50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн торгох шийтгэлийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулна.
Торгуультай иргэн, хуулийн этгээд торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлах үндэслэл болно. Үүнд,
- Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх өөрчлөх, нөхөн авах үйлчилгээг хязгаарлана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.