“S’Outlet” дэлгүүрийн агуулах шатжээ

S'Outlet дэлгүүрийн агуулах шатаж байна гэх дүрс бичлэгийг иргэд өнгөрсөн шөнийн 02:00 цагийн орчимд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.

Харин энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Нарны замын 45 дугаар байр Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40 тн-ын багтаамжтай чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан" гэж мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.