Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн хорихоор болжээ

СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих арга хэмжээг цуцлах эсэх шүүх хурал болов.

Шүүхээс цагдан хориог цуцлах шаардлагагүй гэж үзжээ. Өмгөөлөгч П.Эрхэмбаяр шүүх хуралд танхимаар, өмгөөлөгч н.Бум-Аюуш цахимаар оролцжээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн тухай хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах агуулгаар буруутгаж буй бөгөөд энэ нь цагдан хорих шаардлагагүй зүйл анги хэмээн өмгөөлөгчид тайлбарлаж  байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.