Б.Энхбаяр: "Голомт"-ын Д.Баясгалан Монголын төрийг хуультай, шүүхтэй нь худалдаад авчихсан гэдэгтээ итгэдэг
Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Богдхан төмөр замын төслийг хэлэлцэж байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-"Бодь" группийн Д.Баясгалан Монголын төрийг хуультай, шүүхтэй нь худалдаад авчихсан гэдэгтээ итгэдэг хүн байгаа. Намайг анх УИХ-ын гишүүн болж байхад Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр "Голомт"-ын Д.Баясгалан гэдэг хүн өөрийн хуульчаа тавих гэж байсан үүнийг таслан зогсоосон. "Голомт"-ын хуульчийг Монгол Улсын шударга ёсны оройд тавихгүй. Тийм учраас эрддэг юм шиг байгаа юм. 13 хувийн хөнгөлөлт гэдэг нь зүгээр л авлига.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Монгол Улс ХББ-ны эзэн Д.Эрдэнэбилэг гэдэг хаантай байсан. Түүний дараагийн хаан нь "Бодь", "Голомт"-ын эзэн Д.Баясгалан гэдэг хүн болсон. Хууль шүүхтэй нь худалдаж авах аргаар явсан байна. Банкны эзэд манай улсын эдийн засгийг базаж байна. Уул уурхайд ордог, төмөр зам барьдаг. Африк, Латин америкийн улс орнууд бүгд энэ жишгээр явсан. Гэхдээ үүнийг зогсоох ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.