СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-12-12

"УТГЫН ЧИМЭГ 2023" наадамд До.Цэнджавын "Тамга" өгүүллэг түрүүллээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

МЗЭ-ийн оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах "УТГЫН ЧИМЭГ 2023" наадам анх удаа хөдөө орон нутагт буюу Дорнод аймгийн Чойбалсан хотод болж өнгөрөв. 

Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг 2023" наадмыг МЗЭ, Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөл хамтран  /2023.12.10/ зохион байгууллаа.

"Утгын чимэг 2023" наадамд:

- Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч БИДЭРИЙН БАЯРСАЙХАН "Зуурдын дундах бутархай"
- МЗЭ-ийн шагналт зохиолч ТҮМЭНБАЯРЫН БУМ-ЭРДЭНЭ "Наймдугаар сарын цэцэгс"
- Өвөр Монголын нэрт зохиолч ЭРХЭМБАЯРЫН БҮРЭНТӨГС "Тогоруу халтар"
- Зохиолч БЯМБАЖАВЫН ГАНБААТАР "Хүн чулуу"
- Шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт зохиолч ЦЭВЭГЖАВЫН ГАНБОЛД "Салхины хэлмэрч"
- Зохиолч, орчуулагч, түүх судлаач ДУГАРСҮРЭНГИЙН ГҮН-ҮЙЛС "Алтан судар"
- Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч БАЛЖИРЫН ДОГМИД "Морин цэргийн дууль"
- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Гоо марал” шагналт зохиолч ДАМДИНЫ ЖАМЬЯН "Эсэргүүн дэрсний нулимс"
- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч, утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор, профессор ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ "Тамга"
- МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт яруу найрагч, зохиолч МУЛЦАНГИЙН УЯНСҮХ "Нэхэл"
- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч МАГВАНЫ ЭРДЭНЭБАТ "Зүс ижил" өгүүллэгээрээ оролцсоноос "Тамга" өгүүлэл тэргүүн байрт орлоо.

Өгүүллэгийг ЭНД ДАРЖ уншина уу.

"Утгын чимэг 2023" наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүдийг:

- Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын тайз, дэлгэцийн урлаг, өгүүлэхүйн ухааны нэрт мастер ГОМБЫН РАВДАН
-МУСТА жүжигчин, дуу оруулагч ӨЛЗИЙБАЯРЫН МӨНГӨНТУЛГА
- СУИС-ийн 3-р курсын оюутан ОЧИРХУЯГИЙН НАРАНБААТАР
- МҮОНР-ийн нэвтрүүлэгч, МУСТА ДАВААЖАВЫН САЙНТОД
-Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин ЭРДЭНЭЧИМЭГИЙН БАТМӨНХ
- СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлагийн тэнхмийн эрхлэгч, урлаг судлалын ухааны доктор БАТЧУЛУУНЫ ДАВАА
- СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш Ж.БОЛОР-ЭРДЭНЭ
- Нэвтрүүлэгч, дуу оруулагч ДОРЖСҮРЭНГИЙН ПҮРЭВЖАВ
- Жүжигчин, дуу оруулагч ТӨМӨРБААТАРЫН ЭНХДӨЛ
- МУСТА, дуу оруулагч, жүжигчин ӨЛЗИЙН НАРАНБААТАР
-Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин ЭРДЭНИЙН БАТБОЛД нар уншиж сонордууллаа.

"Утгын чимэг 2023" наадмын шилдэг уран уншигчид наадмыг хамтран зохион байгуулагч Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөл нутгийнхаа бахархал- Монгол Улсын Ардын жүжигчин, ХХ зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжавын нэрэмжит шагналыг олгосон юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.