Сүхбаатар аймагт 40 настай эрэгтэй малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Шийрийн гозгор" гэх газар өчигдөр /2023.12.08/ 19:00 цагийн орчимд малчин Н малаа хотлуулахаар морьтой гараад сураггүй болжээ.

Онцгой байдлын газарт тус дуудлага, мэдээлэл өнөөдөр /2023.12.08/ 00.45 цаг орчимд бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 02:00 цагаас эхлэн малчин 40 настай Н-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.