Горхи Тэрэлж дэх гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Налайх дүүрэг 6 дугаар хорооны “Горхи Тэрэлжийн баруун салаа” гэдэг газраас 12.02-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон иргэний дуудлагыг онцгой байдлын газар 12 дугаар сарын 06-ны өдрийн 07:00 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Ч /50 настай, эрэгтэй/-ыг 12 дугаар сарын 06-ны өдрийн 08:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд тус өдрийн 10:07 цагт тус хорооны “Горихын баруун салаа” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 5 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.