Г.Занданшатар: Шаардлагатай бол Д.Мөнх-Эрдэнэ дээр ХЭҮК-той хамт очъё

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томиллоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-т хандан Д.Мөнх-Эрдэнийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ. Тэрбээр, түүний асуудлаар өмнө нь ХЭҮК-т хянан шалгалт хийх үүрэг өгсөн ч тодорхой хариу өгөөгүй. Иймд шаардлагатай гэвэл ХЭҮК-той хамт иргэн Д.Мөнх-Эрдэнэ дээр очъё гэв.

DSpYvkJi4nYGG19TMli91

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ эрх нь зөрчигдсөн талаар Улсын Мөрдөн байцаах албанд бичгээр гомдол гаргаж, 441-р хорих ангийн захиргаагаар уламжлуулаад байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.