СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-11-28

ХӨСҮТ-д ковидоор өвчилсөн 19 иргэн хэвтэн эмчлүүлж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

ХӨСҮТ-д томуу томуу төст, хатгаа өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн олонхыг хүүхдүүд эзэлж байна. Түүнчлэн салхин цэцэг өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ.

ХӨСҮТ-ийн Чанарын албаны менежер Б.Энхжаргал:

-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 449 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 102 тохиолдол нь томуу томуу төст өвчний хатгаа өвчинтэй иргэд эзэлж байна. Тус төвөөр хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн олонхыг хүүхдүүд эзэлж байна. Эрчим эмчилгээний тасагт гурван хүүхэд хэвтэж байна.

Мөн салхин цэцэг өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай болсон. Өнөөдрийн байдлаар салхин цэцгийн халдвараар нийт 72 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.