СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Түмэн айл инвест”-ийн уурхайн ажилчдын визийн зөрчлийг дарагдуулахаар хахууль өгөхийг завджээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хууль сахиулагчдад хахууль өгөхийг завдах тохиолдол цөөнгүй гарч байна.

Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард Багахангай дүүрэгт гэнэтийн шалгалт хийхэд өмнөд хөршийн иргэний хөрөнгө оруулалттай, ган туйван, металл хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Синвоюань” компанийг шалгасан. Гэтэл тус компанийнхан ямар нэг тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн бодис хууль бусаар хадгалсан, ашиглаж байсан нь илэрч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх болоход тус компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хоёр сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан билээ. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлсэн бөгөөд түүнд шүүх гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Тэгвэл Монголоос ашигт малтмал олборлодог, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан нь тагнуул, цагдаагийн ажилтнуудад хахууль өгөхийг задвсан байна. Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Довцог худаг гэх газарт орших 2617.58 га талбайд ашигт малтмал ашиглах MV-021530 дугаартай тусгай зөвшөөрлийг “Түмэн айл инвест” гэх компани эзэмшдэг. Тус компанийн эзэмшлийн талбайд нүүрс олборлож байсан, БНХАУ-ын нэр бүхий 11 хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визийн ангилал зөрчин ажиллаж байж. Үүнийг нь Дорноговь аймгийн Цагдаагийн болон Тагнуулын газрын ажилтнууд шалгахаар өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр очсон аж.

Энэ үед цагдаа, тагнуулын офицеруудад БНХАУ-ын иргэн Шэн Вэйдун гэх эр багагүй хэмжээний хахууль өгч, дээрх 11 хүний визийн зөрчлийг дарагдуулахыг хүссэн гэнэ. Хууль сахиулагчид түүний үйлдлийг баримтжуулан АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд Шэн Вэйдунд холбогдох хэргийг шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.