СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт 10-27 сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

2022 оны гуравдугаар сараас ЭЦА-ныханд анх шалгуулж, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн мөрдөн байцаалтыг нь дуусгасан уг хэрэгт “Багануур”-ын Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, тус хэлтсийн гэрээний мэргэжилтэн М.Ганбат, Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ, Технологи, автомашин засварын хэлтсийн ажилтан Т.Эрдэнэхүү, “Ожийхон бужаадаа” ХХК-ийн захирал Г.Нандинцэцэг, “Эко чандмань” ХХК-ийн захирал Д.Нарандорж, “Тайшир-Өргөө”, “Баянбогд Алтай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Б.Бат-Эрдэнэ, “Монгол даатгал” ХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын захирал С.Ичинхорлоо, “Элбэг хэрлэн” ХХК-ийн захирал Б.Ганзориг, “Билгүүнмэйрэн” ХХК-ийн захирал Г.Даваасүрэн, “Юү би ти эй транс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Буянням, “Мөнх хоёр эрдэнэ” ХХК-ийн удирдах албан тушаалтан Т.Мөнх-Эрдэнэ нарыг холбогдуулан яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Э.Номинчулууныг хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгах явцад нэр дурдсан албан тушаалтнууд “Багануур” ХК-д сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх тендерт найз нөхөд, ах дүүсийнхээ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, мөнгө шамшигдуулж байсан нь тодорхой болсон билээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Номинчулууны албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил гурван сар зорчих эрх хяз­гаарлах, хахууль авсан болон өгсөн хэ­рэгт нь тус бүр 27 сая төгрөгөөр торгох ял оноож, ний­тийн албанд томилогдох эрхийг нь найман жил хасжээ. Мөн Д.Болдын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил зургаан сар зорчих эрх хасаж, хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хязгаарлан 10 сая төгрөгөөр торгов. Бас С.Батхишигийн хахууль авсан хэрэгт дээрх шүүгдэгчтэй ижил хугацаагаар тoрд ажиллах эрхийг хязгаарлан, 27 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь адилхан хугацаагаар зорчих эрх хассан байна. Түүнчлэн П.Эрдэнээгийн албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нэг жил хоёр сар зорчих эрх хязгаарласнаас гадна хахууль авсан хэрэгт нь долоон жил нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 15 сая төгрөгөөр торгожээ. Бусад 10 шүүгдэгчид бас торгох ял оноосон байна. Энэ гэмт хэргийн улмаас олсон, “Багануур” ХК-д учруулсан 400-гаад сая төгрөгийг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
35.150.141.11

Хахуулийн монгоноосоо шуух цагдаа, нам, дарга нартайгаа хуваалцаад салж байгаа юм байна. Энэ бол харин ноцтой гэмт хэрэг шуу

Zochin
5 сарын өмнө
66.181.185.16

Яахаараа торгоод өнгөрдийн. Ганц 2 хүнийг ажилд авхад л ийм хэмжээний авилгал авдаг бсан хүмүүс. Уурхайгаас хангаллтай идэж ууж хөрөгөжсөн хүмүүс. Хөрөнгө мөнгийг нь хураах улсын орлого болгох гэх мэт арга хэмжээ авдаггүй муу?

Цоож
5 сарын өмнө
202.55.188.88

Ийм луйварчингаар даргаа сонгосонд харамсаж бна хайран сайхан уурхай иинь харин ял нь хөнгөджээ бүр хориход 10 жил хорих байсан юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.