СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-16

Эдийн засагч Б.Дөлгөөн: Манай улс өрийн дарамтад орж байгаа бус, өрийн дарамтаас аажмаар гарч байгаа

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Манай улс өрийн дарамтад орж байгаа бус, өрийн дарамтаас аажмаар гарч байгаа гэж эдийн засагч Б.Дөлгөөн тайлбарлаж байна. Тус тайлбарт "Манай улсын гадаад өр ДНБ-ий 91 хувийг эзэлж байна. Нийт гадаад өрийг 100 хувь гэж авч үзвэл үүн дотроо Засгийн газрын авсан өр 23.7 хувийг эзэлдэг. Манай улсын зээлжих зэрэглэл тогтвортой ангилал руу шилжсэн" гэв. 

Эдийн засагч Б.Дөлгөөн:

-Монгол улсын гадаад өрийн талаар улс төрчид, намууд ихээхэн мэдээлэл хийх боллоо. Гэхдээ энэхүү буруу мэдээлэл нь эргээд эдийн засагтаа сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.

Манай улсын гадаад өр нийтдээ ДНБ-ийн 91 хувийг эзэлж байна. Үүнд хувийн компаниудын авсан өр, арилжааны банкнуудын авсан болон Засгийн газрын өрүүд бүгд багтана. . Ингээд эдийн засагт хүндрэл учирсан. ОУВС-ийн хөтөлбөрт орсон. 2017 онд гадаад өр хамгийн дээд цэгтээ буюу 240 хувьд хүрсэн. Өрийг бууруулах ажлууд хийгдсээр байсан. 2020 оны ковидын үеэр эдийн засаг 4-5 хувиар унасан. Эдийн засгийн сэргээх аргуудыг хэрэглэснээр 243 хувь болсон. .

Бидний хамгийн ихээр нэрийг нь сонсдог бондуудын төлбөр төлөгдсөн, төлөгдөөгүй гэдэг асуудал байдаг.

  • "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012 онд авсан. 2022 онд төлсөн.
  • "Кредит свисс"-ын 250 сая ам.долларыг 2016 онд авсан 2021 онд төлж барагдуулсан. 
  • "Мазаалай" бондын 500 сая долларыг 2016 онд авсан 2021 онд төлсөн.
  • "Гэрэгэ" бондын 800 сая долларыг 2017 онд авсан. 2023 онд төлж барагдуулсан.
  • "Евро" бондын 500 сая долларыг 2018 онд авсан 2023 онд мөн төлж барагдуулсан.

"Хуралдай" бондын 600 сая долларыг 2017 онд авсан 2024 онд төлж барагдуулна.

Засгийн газрын өрийн тааз гэж байдаг. УИХ-аас үүнийг тогтоодог. Энэ хэмжээнээс засгийн газрын өр хэтэрч болохгүй гэж зааж өгдөг. Тэгвэл 2016 онд Засгийн газрын өрийн тааз 78.8 хувьд тулж очсон. Энэ нь Засгийн газрын өр ДНБ-ий харьцаа нь 78.8-д хүрсэн гэсэн үг. Үүнээс хойш өрийг бууруулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байсан. Ковидын өмнө 55 хувьтай байсан ч өнөөдөр 43 хувь болж буураад байна.

Энэ нь манай орны гадаад нэр хүндийг өсгөж байгаа. Өмнө нь . Үүнийг дүгнээд хэлэх юм бол гэж хэлнэ гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.