Манай жүдочид Ази тивийн аваргад өрсөлдөнө
Азийн жүдо бөхийн холбооноос 2023 оны өсвөр, залуучуудын жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-19-ны өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулна.
Энэ удаагийн Ази тивийн өсвөрийн аваргад 15 орны 182 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа бол манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоо буюу нийт 15 жүдоч өрсөлдөнө.
Өсвөрийн насны онцлог нь 18 хүртэлх насныхан өрсөлдөх боломжтой байдаг бол залуучууд насанд 21 хүртэлх насныхан өрсөлдөх юм.
Залуучуудын Ази тивийн аваргад харин 175 тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байгаа бол манай улсаас эрэгтэй, эмэгтэй найман тамирчин буюу нийт 16 тамирчин өрсөлдөнө.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
11 дүгээр сарын 16-ны Пүрэв гараг
13:00 цагт: охидын -40кг, -44кг, -48кг, -52кг, хөвгүүдийн -50кг, -55кг, -60кг, -66кг жингийн хэсгийн барилдаан.
18:30 цагт: Нээлтийн ажиллагаа
19:00 цагт: дээрх жингийн шигшээ барилдаан
11 дүгээр сарын 17-ны Баасан гараг
13:00 цагт: охидын -57кг, -63кг, -70кг,+70кг, хөвгүүдийн -73кг, -81кг, -90кг, +90кг жингийн хэсгийн барилдаан.
19:00 цагт: дээрх жингийн шигшээ барилдаан
11 дүгээр сарын 18-ны Бямба гараг
13:00 цагт: эмэгтэй - 48кг,- 52кг, - 57кг, эрэгтэйчүүдийн - 60кг, - 66кг; - 73кг жингийн хэсгийн барилдаан.
19:00 цагт: дээрх жингийн шигшээ барилдаан
11 дүгээр сарын 19-ний Ням гараг
13:00 цагт: эмэгтэй -63кг; -70кг; -78кг;+78кг, эрэгтэй: -81кг, -90кг,-100кг, +100кг жингийн хэсгийн барилдаан.
19:00 цагт: дээрх жингийн шигшээ барилдаан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.