СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголбанкны ерөнхийлөгч асны нэг үйлдлийг шалгаж дууссан ч хэрхэх нь тодорхойгүй байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн есдүгээр сард НПГ-т шилжүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

2012-2016 оны Засгийн газарт Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд байсан Б.Болор, Зам, тээврийн сайдаар ажилласан Д.Ганбат нарт холбогдох хэргийг шүүх 2020 онд шийдвэрлэхдээ Н.Золжаргалын үйлдлийг тусгаарласан билээ. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Н.Золжаргалын холбогдсон, Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан “Кью эс си” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд буй юм. .

Улаанбаатар хотын банканд Төв банкнаас 2016 оны нэгдүгээр сарын 29-нд 100 тэрбум төгрөг жилийн 14 хувийн хүүтэй, богино хугацаатай олгосон. Үүнийгээ Монголбанк, Улаанбаатар хотын банк, “Кью эс си” компанийн хооронд Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, түүндээ таван жилийн хугацаанд 21 хувийн үндсэн хүү төлөхөөр тусгажээ. Ийнхүү хууль бус хэлцэл байгуулснаар Монголбанк олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдэг. Эл хэргийг нь НПГ-т хянаж буй бөгөөд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсэх нь хараахан тодорхой болоогүй байна.

Н.Золжаргалын хувьд нэг бус үйлдэлд холбогдон АТГ-т шалгуулсан билээ. Нэг нь дээр өгүүлсэн “Кью эс си” ХХК-д давуу байдал олгосон хэрэг. Нөгөө нь юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.