Д.Мөнх-Эрдэнэ: Нүүрсний сонсголтой холбоотойгоор ХЗДХ-ийн сайдад зөвлөхөөр нь дамжуулж сануулга өгч байна

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ ногоон автобустай холбоотой зарим мэдээлэлд тайлбар өгчээ.

Тэрээр өөрийн цахим хуудастаа "Нүүрсний гэх хэргийн сонсголын хугацаа дөхөж байна. Холбогдсон том, жижиг нөхөд сандарч, Түр хороог ахалж буй хүнд зөвлөхөөр нь дамжуулж сануулга өгөөд байх шиг байна даа. Шаардлага хангахгүй автобус оруулж ирсэн бол нийслэлийн нийтийн тээврийн салбарт бугшсан мафийн болон улс төрийн бүлэглэлээс парк шинэчлэлтийг зогсоох зохион байгуулалттай ажиллагаа байсан гэж хувьдаа харж байна" гэж бичжээ. 

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-Үнэн худлын учир удахгүй олдоно. Ер нь би элдэв хулгай, луйвраас хол явж ирсэн, цаашид ч зарчмаа барьж ажиллана гэдгээ энэ ташрамд хэлье. 

.

Хотын даргын захирамжид төсөл, арга хэмжээг хууль, журмын дагуу зохион байгуулахыг даалгасан бөгөөд хууль зөрчсөн нэг ч үг үсэг байхгүй!

Мөн ТЕГ-аас 2022 оны 8 сард гаргасан дүгнэлт бий. Хотын даргад эрх шилжиж ирсэн олон зуун төсөл, арга хэмжээг энэ мэт захирамжаар цааш нь мэргэжлийн байгууллагууд руу шилжүүлдэг болно.

Шинээр авах автобуснуудын техникийн шаардлага өндөр, Евро 5 стандартын автобус байх ёстой байсан. Нийслэлээс баталсан техникийн тодорхойлолтод зааснаас өөр автобус оруулж ирэх, түүнийг нь хүлээж авах боломжгүй.

Улсын комисс ажиллаж, хүлээж авдаг журамтай. Хэрэв гэж хувьдаа харж байна гэжээ.

F TwcT5aoAAa1Ma

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.