Замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөсөн жолоочид хуулийн хариуцлага оногдуулжээ

Замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөсөн автобусны жолооч “Б”-г 100.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасаж, 2.380.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Офицеруудын ордон”-ын аюулгүйн тойргийн замд нийтийн тээврийн автобус замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөсөн осол энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарчээ.

Тус зам тээврийн осол гаргасан үйлдэлд жолооч “Б”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасаж, учруулсан 2.380.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.