Б.Ганхуягийн хөлийн шилбэний өөрчлөлт нь цагдан хоригдохоор ирэх үеийнхээс нэмэгдээгүй гэв

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдан гэм буруутай, эсэхийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дэнслэхээр товлоод байгаа УИХ-ын дэд дарга, ХНХ-ын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-ны 11.30 цаг хүртэл хойшлууллаа.

Хурал хойшлуулах болсон гол шалтгаан нь Т.Аюурсайханы шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга асан И.Даваадоржийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ эмчийн магадлагаа зэргээр баталгаажуулж шүүхэд ирүүлснээс үүдэлтэй. Шүүх хурал эхэлж, ирцийн талаар хэлэлцэх үед эл өмгөөлөгчийн бичгээр ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч И.Даваадорж өмгөөлөгчтэйгөө хуралд оролцох санал зэргийг сонсон хойшлуулах, эсэхийг шийдвэрлэсэн.

Энэ үеэр Б.Ганхуяг “Есдүгээр сараас хойш миний бие сайнгүй байгаа. Хамаг биеэр юм туурч, хоёр хөл явахад хэцүү боллоо. Тиймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, хоёрдугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байна. . Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан ч Б.Ганхуягийг батлан даалтад гаргахаас татгалзав.

Үүний дараа түүний хадам ах, МБА-ны мөрдөгч асан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа П.Пүрэвдорж (эхнэр Б.Нарантуяа нь “Нүүрсний” гэх хэрэгт шалгуулж байгаад прокурорын шатанд холбогдсон үйлдэл нь хэрэгсэхгүй болсон) сэтгүүлчдэд “Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуяг ноцтой мэдэгдэл хийсний дараа бие нь огцом муудсан. Хөл гараар нь битүү яр шарх гарч, идээ бээр болсон. .

Бидний авсан мэдээллээр гэнэ. Шүүгдэгчийн хувьд хавтаст хэрэгт цугларсан баримтыг хэрэгсэхгүй болгох асуудал шүүхийн хэлэлцүүлгээр л тодорхой болдог билээ. Харин түүний эрүүл мэндийн талаар ШШГЕГ-ынхан “Б.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд цагдан хоригдсоноосоо хойших хугацаанд эмчийн хяналтад байсан бөгөөд 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн. Хамгийн сүүлд есдүгээр сарын 26-нд түүнийг биохими, дархлал судлал, цусны болон шээсний ерөнхий, цээжний зураг, хэвлийн ЭХО шинжилгээнд хамруулж, ангийн эмнэлэгт 14 хоног хэвтүүлэн эмчилсэн. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.