“S-Оutlet” дэлгүүрийн агуулахыг нураана

Голын голдирол хаасан "Шунхлай" шатахуун түгээх станцын барилгыг өнөөдөр нурааж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө, “S-Оutlet” дэлгүүрийн агуулахыг ирэх долоо хоногийн даваа гарагаас нураах ажлыг эхлүүлнэ гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг Дэлгүүрийн захирлын хэлснээр эхний ээлжид нураах агуулахын барилгад бараа бүтээгдэхүүн байгаа учраас амралтын өдрүүдэд бараагаа зөөнө гэсэн байгаа. “S-Оutlet” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцож, шийдэлд хүрсэн” гэв.

“S-Оutlet” дэлгүүрийн газрыг чөлөөлсөнөөр авто замын нэвтрэх чадвар сайжирна гэж үзэж буй юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.