Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, худал мэдээлэл тараах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, оргон зайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэв

Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц дүрс бичлэгийг олон нийтэд тараахаар сүрдүүлж бусдыг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан Neguun.mn сайтын эрхлэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр, яллагдагч Л.Шинэтуяа, Г.Алтанзаяа, Б.Энхбилэг нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хаалттай хянан хэлэлцжээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр, Г.Алтанзаяа, Б.Энхбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр, Г.Алтанзаяа нарт мөн хуулийн тусгай ангид заасан Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч Б.Энхбилэг, Л.Шинэтуяа нарт мөн хуулийн тусгай ангид заасан Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч Б.Анхбаярт мөн хуулийн тусгай ангид заасан Оргон зайлсан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

Тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэн тэдгээрийг гэм буруутайд тооцжээ.

, шүүгдэгч Б.Анхбаярт бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт 16,200,000 төгрөгөөр торгох ял, Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 17,500,000 төгрөгөөр торгох ял, мөн Оргон зайлсан гэмт хэрэгт нь 6 сар 5 хоног хорих ял шийтгэж, түүний цагдан хоригдсон нийт хоногийг эдэлсэн ялаас хасаж, ялыг эдэлж дууссанд тооцож шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч Г.Алтанзаяад бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт 16,200,000 төгрөгөөр торгох ял, Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Энхбилэгт бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт 16,200,000 төгрөгөөр торгох ял, Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр,шүүгдэгч Л.Шинэтуяад биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж тус тус шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.