Өвөрхангай аймгийн засаг дарга асан А.Ишдоржид холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Ишдорж нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байжээ.
Дээрх үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн А.Ишдоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.