М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал хүргүүлжээ
Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргажээ. Улмаар баяр наадмыг зохион байгуулах хороонд уг саналаа хүргүүлжээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын гарди М.Бадарч түрүүлж, улсын арслан цол хүртсэн. Гэвч түүний сорьцоос метенолон гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн тул тэрээр Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгч, өөрийн биеэр хяналт тавихаар БНСУ руу явсан. Шинжилгээний Б сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь баталгаажсан юм.
Ингээд Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргажээ. Улмаар баяр наадмыг зохион байгуулах хороонд уг саналаа хүргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.