СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-04

180 ус түгээх байрыг 24 цагийн ажиллагаатай болгож бүрэн автоматжуулахаар ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монголын Мянганы сорилтын сангийн компакт гэрээний санхүүжилтээр Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төсөл хэрэгжиж буй.

Төслийн хүрээнд шугамын 180 ус түгээх байруудад суурилуулах IP 67 буюу ус, чийг, шороо тоосны хамгаалалттай цахилгааны самбар, IP55 буюу ус чийгний хамгаалалттай NVR самбарыг тус тус чанарын шаардлагын дагуу БНХАУ-ын Вэнжоу хотын “SAIPWELL” цахилгааны самбар угсралтын компанид үйлдвэрлэж, дотор тоног төхөөрөмжүүдийг угсарч байгаа билээ.

Самбаруудыг үйлдвэрлэх болон тоног төхөөрөмж угсрах ажлын явцтай танилцан, ажиллагааг шалгаж, турших ажлыг 2023 оны 8 сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай гүйцэтгэлээ.

Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү дэд төслөөр гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байр буюу худгийг 24 цагийн ажиллагаатай болгож бүрэн автоматжуулна. Ингэснээр гэр хорооллын оршин суугчдад усны үйлчилгээг ойртуулж, ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.