“Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд тодорлоо

Голомт банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Менторшип-2023” хөтөлбөрт хамрагдах байгууллагууд амжилттай тодорлоо. Энэ жилийн хөтөлбөрт анкетаа ирүүлсэн нийт байгууллага дундаас “Чингүүнбат” ХХК, “Топ Степ” ХХК, “Соёмбот Оргил” ХХК, “Абигэйл” ХХК, “Ээлтэй Ертөнц” ТББ, “Эдем” ХХК нь бизнесийн алсын хараа, байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын арга барил зэргээрээ онцгойрон хөтөлбөрт хамрагдахаар сонгогдлоо.

Харин өнөөдөр ерөнхий зохион байгуулагч Голомт банк, хамтран зохион байгуулагч “Мотивейшн Хэлхээ” ХХК болон шалгарсан байгууллагын төлөөллүүд гурван талт гэрээг үзэглэснээр хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах үйл ажиллагаа ийнхүү албан ёсоор эхэлж байна. Хамтран ажиллах гэрээнд Голомт банкны Байгууллага хөгжлийн газрын захирал А.Ганчимэг, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн захирал Э.Болор-Эрдэнэ болон оролцогч байгууллагуудын удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

373473895 268754562715552 9187076865065110203 n

374950156 833069331528185 2377370063977798505 n373470936 333353689031262 7508007997857365068 n373473963 1952089308504608 7158362816919549432 n374982817 807587524173056 5050627547543329260 n“Менторшип-2023” хөтөлбөрийн хүрээнд Голомт банк болон Монголын томоохон компаниудын үүсгэн байгуулагч, удирдлагууд хөтөлбөрт хамрагдаж буй жижиг, дунд бизнесүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, “Мотивейшн Хэлхээ” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний мэргэжилтнүүд байгууллагын үр дүнгийн стратеги менежментийг сайжруулахад чиглэсэн төрөл бүрийн сургалтуудыг явуулахаас гадна шаардлагатай тохиолдолд банкны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг богино хугацаанд, оновчтой хөгжүүлэхийг зорин төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

“Менторшип-2023” хөтөлбөрт шалгарсан нийт байгууллагууддаа баяр хүргэж, хамтын ажиллагаанд амжилт хүсье!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.