СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-09-05

Чингис хаан хамтлагийн “ХХI ЗУУН” тоглолт болно

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Монголын рок, поп урлагийн анхны Ардын Жүжигчин, 300 гаруй дууны шүлэг, аялгууг бичиж уянгалуулсан, Пентатоник наадмын шилдэг эрэгтэй дуучин, хөгжмийн зохиолч, дуучин Д.Жаргалсайханы үндэслэн байгуулсан “Чингис Хаан” хамтлаг шилдгийн шилдэг бүтээлүүдээсээ бүрдсэн “ХХI зуун” тоглолтоо хийх гэж байна.

2007 онд “ХХ зуун” тоглолтоо хийж байсан тус хамтлаг ийнхүү 16 жилийн дараа “ХХI зуун” тоглолт толиулахад бэлэн болжээ.

“Чингис Хаан” хамтлагийн үе үеийн хамгийн шилдэг уран бүтээлүүд толиулагдах тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд 09-р сарын 16-ны өдөр 14:00 цагаас эхэлнэ.

Найман цагийн турш үргэлжлэх бөгөөд тасалбарын үний хувьд энгийн тасалбар нь 39.000 төгрөг, VIP тасалбар нь 450.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.