СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяны эхний урамшууллын эзэд тодорлоо

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

Төрийн банк 2021 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч” банк байх зорилтын хүрээнд харилцагчидадаа санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж ирсэн.

Мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны гуравдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяныг Төрийн банк дахин зарласан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-нээс ирэх 9 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Аяны хүрээнд 7 дугаар сард Төрийн банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг /түүнтэй тэнцэх вальютын орлого/ хийсэн харилцагчдын дундаас таван харилцагч тодорч 200,000- 1,500,000 төгрөгийн хадгаламжийн эзэн боллоо.

“Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд оролцсоноор ТАВАН сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой тул харилцагч та Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд нэгдэж, өөртөө, гэр бүлдээ, бяцхан үрсийнхээ ирээдүйд хуримтлал үүсгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.

Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.