МУГТ Ө.Дүүрэнбаяр, гишүүн асан Ж.Мөнхбат, сайд Г.Сайханбаяр нараас орон сууцаа нэхэв
Монгол улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ "Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 120 сая төгрөг, 3 өрөө байрны батламж гардуулсан ч одоо болтол өгөөгүй байгаа. Түмэн олонд 3 өрөө байр өглөө гээд зарласан, түмэн намайг авсан л гэж бодож байгаа. Бараг хоёр жил боллоо" хэмээн бичсэн постоо тун удалгүй устгасан байдаг.
Харин энэхүү постын араас Жудо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Архангай аймгийн нутгийн зөвлөлийн удирдлагууд болох УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат болон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарт хандан хоёр өрөө байрны амлалтыг нь сануулжээ.
Тэрбээр "Цаана нь хүний амьдрал явж байдаг юм шүү. Чадахгүй бол битгий амлаж байгаарай. Спортод сэтгэлтэй хүмүүсийн урдуур орж 2018 онд олон нийтийн телевизээр ХОЁР ӨРӨӨ БАЙР өглөө гэж зарлаад батламж, дараа нь 2021 онд Гавьяатын найран дээр ирж дахиад нэг батламж өгсөн. Тамирчин хүний ид нас богинохон шүү. Туслахгүй юмаа гэхэд гай болохгүй байсан бол сайхан даа" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.