СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүгд Найрамдах Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаровын төрийн айлчлал өндөрлөв

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал энэ оны 7 дугаар сарын 11-ний өдөр өндөрлөж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхав. Мөн Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлтийг хүндэт зочны хувиар үзэж сонирхож, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцжээ.

Энэхүү айлчлал нь Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.