Улаанбаатар хотод Киргиз улсын ЭСЯ нээгдлээ
Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров тэргүүн хатагтайн хамтаар Монгол Улсад долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Киргиз улсын Элчин сайдын яам өнөөдөр Улаанбаатар хотод нээгдлээ.
Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев "БНКУ-ын Дипломат төлөөлөгчийн газрыг нээснээр улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмэн хоорондын хэлхээ холбоо найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
ЭСЯ-ны нээлтийн ажиллагаанд Киргиз улсаас Монгол улсад суух анхны элчин сайд оролцож байгааг дуулгахад таатай байна. Элчин сайд та бүхэнд дэмжлэг үзүүлэн ажиллана" хэмээн хэллээ.
Монгол улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг "Үндэсний их баяр наадмын түүхэн өдөр Киргиз улсын ЭСЯ нээгдэж байгаа нь онцлог үйл явдал. Цаашид хоёр орны харилцааг бүхий л салбарт үр дүнтэй хамтран хөгжүүлэхэд чухал үйл явдал боллоо. Тус улсын Гадаад хэргийн дэд сайдаар өнөөдрийг хүртэл ажиллаж байсан дипломатч ирсэнд баяртай байгаа" гэв.
Монгол Улс 2018 онд Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.