СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага насны хүүхдэд хурдан морь унуулсан уяачийн морь уях эрхийг хоёр жилээр хасжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Баянхонгор аймгийн Прокурорын газраас тус аймгийн Хүрээмарал сумын иргэн "Ц” гэгч бага насны 12 настай "Д” гэх хүүхдээр өөрийн морийг хөлслүүлэх явцад "Д” нь мориноос унаж хэвлийн битүү гэмтэл, бөөрний язрал бүхий хүнд гэмтэл биедээ авсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн "Ц” нь 2023 оны 02 дугаар сарын 25-ний өдөр өөрийн их насны морийг хөлслөх зорилгоор .

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч "Ц” нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан "....уралдаанч хүүхэд нь ....морины сунгаа бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд хамруулсан байна” мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д засан " тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт” зэргээр хангасан байх заалтыг биелүүлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх заалтыг тус тус зөрчиж хурдан морь унуулж түүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэлд "Ц”-г гэм буруутайд тооцож, .

Мөн хохирогч "Д” хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 14 сая төгрөгийг шүүгдэгч "Ц”-р Эрүүл мэндлийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч "Ц”д холбогдох хэргийг үйл баримтаас үзэхэд , хүүхдийг эрхийг хамгаалах ажлыг нэн түрүүнд тавих, энэ талаар Хүүхдийн төлөө байгууллагууд нь хяналт хангалтгүй тавьдаг зэргээс шалтгаалж уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэж уг хэргийг шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Su
10 сарын өмнө
202.126.90.2

хуц, эрүүд тат...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.