СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2023-05-29

“Инженер, техникийн ажилтнуудын ур чадварын тэмцээн 2023” болов

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Мэргэшсэн инженерүүдийн ур чадварыг сорьсон “Инженер, техникийн ажилтнуудын ур чадварын тэмцээн 2023” зохион байгуулагджээ. 

Олон суваг дамжуулагчдын холбоо санаачлан Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтран салбарын инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, авъяас билиг, оюун ухааныг сорьсон онол, практик хосолсон тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна. Тэмцээнд холбооны гишүүн байгууллагууд болох Юнивишн, ДДэш, Эн Би Си, Шинэ Сансар, Мобинет, Монголсат нетворкс, Скаймедиа корпораци ХХК-иудын мэргэшсэн инженерүүд 2 хэсэгт хуваагдаж, 4 төрлөөр өрсөлджээ.

Энэхүү тэмцээн нь инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэшсэн инженерүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой. Мөн өрсөлдөөнтэй, мэдлэг мэдээлэл өгсөн, практик сургалт болсноороо илүү ач холбогдолтой юм.

Тэмцээний тэргүүн байрт ДДэш, удаах байрт Юнивишн, гуравдугаар байрт Шинэ Сансар компаниудын инженерийн баг шалгарчээ. Цаашид холбооны зүгээс тус тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.