СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лабораторийн захирлыг шалгаж дуусав

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн газрынхан хууль бус үйлдэлд холбогдон хэргийг нь шүүхэд шилжүүлснээс хойш хэрхсэн нь тодорхойгүй байгаа.

Тэгвэл тус газартай Баталгаажуулалтын алба нь шууд хамааралтай Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лаборатори ТӨААТҮГ гэж бий. Монгол Улсад үйлдвэрлэж, импортолж, шинээр гаргаж буй мал амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох эм биобэлдмэл, эмийн түүхий эдэд хими, биологи, вирусологи, бактериологи, паразитологийн сорилт шинжилгээг гүйцэтгэж сорилтын дүн, баталгаажуулалтын дүгнэлт тохирлын гэрчилгээ олгох эрх бүхий эл лабораторийн захирал авлигын хэрэгт холбогдсон аж.

Тодруулбал, тус лабораторийн захирлаар ажиллаж байсан Д.Ууганбаяр халдвартай малын байрны бохирын шугамын бөглөрлийн засварын ажлыг “Тела” гэх компаниар гүйцэтгүүлэх гэрээ 2016 онд байгуулсан аж. Үүнийхээ дүнд есөн сая төгрөг төсвийн хөрөнгөөс гаргахаар болжээ. Мөн лабораторийнхоо давхар хоорондын сантехникийн засварын ажлыг тус компаниар дээрх хэмжээний хөрөнгөөр хийлгэх гэрээ байгуулан төлбөрийг нь шилжүүлсэн гэнэ. Гэвч .

Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж НПГ-т хүргүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.