?LIVE: Соёл урлагийн салбарынхан цалингаа 1.5 сая болохгүй бол наадмын нээлтэнд оролцохгүй
Соёл урлагийн салбарынхан цалин хангамж хүрэлцэхгүй, дундаж цалингаас доогуур байгаад анхаарал хандуул, цалингаа нэмүүлэхээр тэдний төлөөлөл өнөө өглөө жагссан юм. Тэдэнтэй Соёлын яамны албаны хүмүүс хүлээн авч уулзаж, асуудлыг хэлэлцлээ.
Урлагийн салбарын төлөөллүүд өнөө өглөө яамны гадаа жагсаж байсан боловч Соёлын сайд Ч.Номин салбарын төлөөлөлттэй уулзана хэмээн УДЭТ-т ирсэн. Гэвч эхэндээ Соёлын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар уулзахаар ирэхэд тэд хүлээж авахгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байсан ч Ч.Номин сайд хэсэг хугацааны дараа уулзалтад ирсэн юм.
Соёлын сайд Ч.Номин:
-Сүүлийн 20 жил соёлын салбар яамгүй байсан учир асуудлууд нь бугшсан, ямар ч бодлого, шийдвэргүй байлаа. Бусад салбараас зөвхөн соёлын салбарынхны цалин нэмэгдүүлэх гэж байна хэмээх шүүмжлэл ирж байна. Соёлын салбарын ажилтнуудын цалинг энэ онд багтаан үе шаттайгаар нэмнэ гэв.
Салбарын ажилтнуудын зүгээс сүүлийн өдрүүдэд цалингаа нэмүүлэхийг шаардсаар байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг хэлж байна.
Жагсагчид хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэн, дундаж цалингийн түвшинд хүргэж, цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Соёл урлагийн төлөөллүүд "Наадмаас өмнө бид нарын үндсэн цалинг 1.5 сая төгрөг болохгүй бол наадмын нээлтэнд оролцохгүй шүү. Бид нар тэнгэрийн цалин хүсээгүй" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.