СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Батдөлийн хэрэгт 10 гаруй хүн холбогджээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Нүүрсний хулгайн нэг том “бүрэлдэхүүн” нь нүүрс тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэртэй холбогддог. Үүнтэй холбоотойгоор мөрдөх байгууллагынхан УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ оны эхээр сүр дуулиантайгаар баривчилсан. Тэгэхээс ч аргагүй байв.

Түүний гэрээс 7.3 орчим тэрбум төгрөгийг хурааж авсан байдаг. С.Батдөлийн тухайд дээрх мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдэг. Харин . Тиймээс Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Мөрдөх байгууллагаас С.Батдөлд холбогдох хэргийг энэ сарын эхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. Энэ дагуу хэрэгт хяналт тавьж буй прокурор яллах дүгнэлтийг үйлдэж дууссан байна. Хэргийг энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх бололтой.

Эх сурвалжуудын мэдээллээр С.Батдөлийн хэрэгт холбоотой гэх 10 гаруй хүнийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэхээр болжээ. Ташрамд хэлэхэд, УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл ийм хэрэгт холбогдсон нь тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй аж. Өөрөөр хэлбэл, төмөр замын тээвэртэй холбоотой асуудал нь үндсэндээ хувийнхны гарт шилжиж, ил далд үнэ тарифыг ч тэндээс тогтоодог болсон талаар яригдаж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
10 сарын өмнө
124.158.68.229

Гай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.