СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-05-12

Бага насны хүүхэд шүдний чигчлүүрийг иддэг зүйл хэмээн андуурч залгижээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт шүдний чигчлүүрийг иддэг зүйл гэж андуурч залгисан хүүхдэд яаралтай мэс засал хийжээ. Хоолны дараа томчууд шүдээ чигчлэхийг харсан дөрвөн настай охин бүтэн шүдний чигчлүүр залгисан байжээ.

Хүүхдэд яаралтай мэс засал хийж, гадны биетийг хоол боловсруулах эрхтэн тогтолцооноос мэс заслын аргаар амжилттай авч, хүүхэд эмчлэгдээд эмнэлгээс гарсан байна.

Шүдний чигчлүүр ходоодоор дамжин нарийн гэдсийг цоолж, хэвлийд хүрсэн байжээ. 

Хоолны дараа том хүмүүс шүдээ чигчлэхийг хараад идэж байна гэж хүүхэд ойлгожээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бяцхан үрсийнхээ дэргэд шүдээ чигчлэхгүй байх, хүүхдэдээ учрыг тайлбарлаж өгөхийг мэргэжлийн эмч нар анхааруулав. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.