Д.Батжаргал: Үхсэн малын махыг боловсруулсан "Үүлэнгөү" ХХК-ийн бэлтгэсэн мах Монголд худалдаалагдаагүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эмээлтэд ажлын хэсэг гарч, шалгалт хийж үхсэн малын махыг боловсруулсан "Үүлэнгөү" компанийн үйлдвэрийг лацадсан талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар ХХААХҮЯ-ны салбарын хяналтын ахлах мэргэжилтэн Д.Батжаргал "Хүнс хөдөө аж ахуйн яамны шалгалтын баг өнгөрсөн амралтын өдрүүдэд "Эмээлт" зах дээр очиж хяналт шалгалт явуулсан. Биднийг очиход цагдаагийн газраас үхсэн малын махыг боловсруулсан "Үүлэнгөү" компанийн үйлдвэрт иргэдийн гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан. Улмаар Мал эмнэлгийн ерөнхий газар, ХХААХҮЯ-наас маханд үзлэг хийж, үйлдвэрийг бүрэн лацадсан.

Үйлдвэрт өлгөж, гэсгээсэн 13-14 тонн мах байсан. Улмаар махнаас нийт 10 дээж авсан бөгөөд шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Биднийг очиход үхсэн малын мах байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Үйлдвэрийн ажилчдын хэлж байгаагаар экспортод гаргах гэж бэлтгэсэн мах гэх тайлбарыг өгч байсан. Холбогдох бүх бичиг баримтыг хуулийн байгууллага хурааж авсан байгаа. . Гэсэн ч хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан учир хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Шулж ангилж, өөхийг нь авсан учир Монголд тус махыг худалдаалах боломжгүй гэж үзэж байна" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.