Ихэр хүүхэдтэй ээж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авна

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эцэг, эхийг ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө.

ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг.

Эдгээр иргэд "Болор солиулах, өвдөгний үе солих болон өндөр өртөгт ПЕТ/СТ шинжилгээнээс бусад бүх төрлийн тусламж, үйлчилгээг хамтын төлбөргүй буюу ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.