СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Суданы мөргөлдөөний бүсээс 2 монгол иргэнийг шилжүүлжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Судан улсад мөргөлдөөний халуун цэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн, энхийг сахиулагч хоёр монгол хүн гацаад байсан. Тэгвэл тус хоёр монгол иргэнийг аюулгүй газарт хүргэхээр болсон гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.

ГХЯ: Хартум хотод байсан хоёр иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 буюу Улаанбаатарын цагаар 15:00 цагийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим километр бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна. Тэднийг Порт Судан хотод очсоны дараа Гадаад Харилцааны Яамнаас дахин мэдээлэл өгнө гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.