Б.Энх-Оргил өрсөлдөгчөө илт илүүрхэн ялалт байгууллаа

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг болох One Championship холбоонд манай шилдэг тулаанч Б.Энх-Оргил эхний тулаандаа ялалт байгууллаа. 

"Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" холбооны аварга, "Шандас ММА" клубын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил One Championship холбоонд эхний тулаанаа хийж ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч нь Road to One- Philippines шоунд түрүүлсэн Филиппин тулаанч, “Арслан" хочит Адонис Севиллено байлаа. Манай тулаанч гурван үеийн турш илт илүүрхэн тулалдаж гайхалтай ялалт байгууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.