СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ГХЯ: Зэвсэгт мөргөлдөөн болж буй Суданаас хоёр иргэнээ татан авахаар бүх боломжийг судалж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Суданы нийслэл Хартум хотод өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас хойш тус улсын хоёр генерал эрх мэдлийн төлөө хоорондоо тулалдаж эхэлсэн бөгөөд уг хотод Монгол Улсын хоёр иргэн гацчихаад байгаа юм.

Суданы цэргийн хүчин болон RSF бүлэглэл хоорондох зэвсэгт мөргөлдөөн ширүүсэж байна. Төрийн эрхийг гартаа авах гэсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 300 гаруй хүн амь үрэгдэж, 3000 хүн шархаджээ. Хартум хотод ерөнхийлөгчийн ордон, нисэх онгоцны буудал халдлагад өртжээ. Мөн НҮБ болон олон улсын байгууллагын ажилчдын амьдарч байгаа байр руу зэвсэгт этгээдүүд халдсан хэрэг гарсан байна.

НҮБ-ын хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа тус улсад томилолтоор ажиллаж байсан байна. Зэвсэгт мөргөлдөөнөөс болж зургаан хоногийн хугацаанд байгаа газраасаа гарч чадахгүйд хүрчээ. Байрлаж байгаа өрөөний цонхоор сум нэвтэрч, бөмбөгдөлт, буудалцаан үргэлжилж байгаа учраас цонхгүй өрөөнд нуугдаж эхэлжээ. Түүний хүнс болон усны хэрэглээний нөөц дуусахаас гадна цахилгаангүй болсон гэх мэдээллийг түүний найз өгсөн байна. Мөн нэг энхийг сахиулагч тус хотод байгаа гэх мэдээлэл байна.

Иргэдээ татан авах асуудлаар ГХЯ-аас тодруулахад:
-Манай улсын хоёр иргэн бид нартай байнгын холбоотой байгаа. Тэд хоргодох байранд орсон. . Иргэдээ татан авах асуудлаар Олон улсын холбогдох байгууллагууд, НҮБ, Элчин Сайдын Яамдтай цаг тутам холбогдон ажиллаж байна. Иргэдээ татан авахаар бид бүхий л боломжийг судалж байгаа. Тухайн хотод нөхцөл байдал маш хүнд байна гэв.

Дэлхийн улс орнууд иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдэж эхэлжээ. Тухайлбал Япон улс цэргийн зориулалттайн нисдэг тэргээр 60 иргэнээ татан авах талаар хэлэлцэж эхэлжээ. Эдгээр иргэд хүнс, ундны усны дутагдалд орж эхэлсэн гэдгээ илэрхийлсэн байна. Судан улс нь африк тивийн гурав дахь том орон төдийгүй Хойд африк Сахрын цөлөөс өмнөд Африкийн хооронд гүүр болж өгдөг бүс нутгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой улс юм. Тиймээс ч энэхүү зэвсэгт мөргөлдөөн нь бүс нутагт аюул заналхийлэл болно гэдгийг шинжээчид илэрхийлсээр байгаа юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.