СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-аас Монголд суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ гардуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Алексей Николаевич Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд А.Н.Евсиков Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Итгэмжлэх жуух бичгийн хувийг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд гардуулан өгөв.

Дэд сайд Г.Амартүвшин Элчин сайд А.Н.Евсиковт ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол, Оросын сайн хөршийн, уламжлалт найрсаг, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Элчин сайд онцолж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.