? Тээврийн хэрэгслийн гэрчилгээг E-mongolia-аас авдаг боллоо
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар нөхөн авах, солих хүсэлтийг и-монголиа порталаар дамжуулан хүлээн авах боломжтой боллоо.
Зам тээврийн салбар 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарласан.
Энэ хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар нөхөн авах, солих хүсэлтийг и-монголиа порталаар дамжуулан хүлээн авах боломжтой болгосон бөгөөд хүсэлт гаргасан иргэн та өөрийн хүссэн хаягаараа хүргүүлэн авах ч боломжтой.
Түүнээс гадна мэргэшсэн жолоочийн үнэмлэх нөхөн олгох хүсэлт, шалгалтыг цахимаар авдаг болсноор тухайн шалгалтыг цаг хугацаа хэмнэсэн, ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулж эхлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.