З.Занабазар, Т.Тулга нар хагас шигшээд шалгарлаа

Яг одоо чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанууд явагдаж байна. 

Хуваарь ёсоор өнөөдөр 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд явагдаж байгаа манай бөхчүүд:

  • -57 кг жинд З.Занабазар эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Тажикстаны Сунатулло Бобоевийг 9:0 харьцаагаар ялж хагас шигшээд шалгарлаа. Манай бөх хагас шигшээд Киргизстаны Алмаз Сманбековтой барилдана. 
  • - 65кг жинд Т.Тулга эхний барилдаанаа 2020 оны Ази тивийн аварга, 2019 оны 23 хүртэлх насны тив, дэлхийн аварга Киргизстаны Улукбек Жолдошбековыг 4:0 харьцаагаар ялж хагас шигшээд шалгарлаа. 
  • -70кг жинд Г.Ханбүргэд 2022 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Японы Аояги Ёшиносүкэд ялагдлаа. 
  • -79 кг жинд Б.Бямбадорж эхний тойрогт БНХАУ-ын бөхийг 6:1 харьцаагаар ялсан ч Энэтхэгийн Дийпакт 4:1 харьцаагаар ялагдлаа. 
  • -97 кг жинд Б.Өлзийсайхан эхний тойрогт 2021 оны ДАШТ-ий хүрэл, 2020 оны Азийн тивийн аварга Ираны Можтаба Голейжд ялагдлаа. 

Шууд дамжуулалтыг дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сайтаас ЭНД дарж үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.