СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын визийн хураамжийн үнэ нэмэгдэнэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамжийн үнэ тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэмэгдэх болсныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын яамнаас мэдээлэв. 

Тухайлбал, цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар, өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгджээ. Харин Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдсэн байна.
Виз мэдүүлэхээс өмнө анхаарах шаардлагатай санамж: 

  • Энэ өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа аль хэдийн төлсөн бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй.
  • Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж мөн төлөх шаардлагагүй.
  • Элчин Сайдын яам нь олон улсын зорчигчдыг АНУ-д аялах боломжоор хангахын тулд визийн үйлчилгээгээ сайжруулахыг байнга эрмэлздэг бөгөөд виз мэдүүлэх хураамжийг тухайн үйлчилгээг үзүүлэх зардалд үндэслэн тооцдог.
Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.